Цооногийн геофизик · Каротаж

Каротажийн өгөгдлийг цооногоос мэдээллийн сан хүртэл

Өөр өөр бүтэц, нэгжтэй LAS файлуудыг гараар цэгцлэхэд хэдэн өдөр зарцуулдаг. RegaPro энэ ажлыг автоматжуулж, гамма, нягт, эсэргүүцэл, диаметрийн муруйгаас нүүрсний давхаргыг ялгаж, нэг мэдээллийн санд нэгтгэнэ.

Каротажийн муруйтай цооногууд ба нүүрсний давхаргын корреляцийн 3D дүрслэл

Ажлын урсгал

LAS файлаас тайлан хүртэл 5 алхам

  1. 01

    Унших

    LAS 1.2 / 2.0, CSV, Excel файлуудыг олноор нь автоматаар уншина.

  2. 02

    Стандартчилах

    Муруйн нэр (GAMMA → GR, DEN(SS) → RHOB), нэгж (фут → метр, инч → мм), хоосон утга (−999.25), гүний алхмыг нэг стандартад оруулна.

  3. 03

    Чанарын хяналт

    Физикийн боломжит хязгаараас гарсан утга, багажийн дээд хязгаарт хүрсэн хэсэг, хананы нуралт, тасархай интервалыг өөрөө илрүүлж тэмдэглэнэ.

  4. 04

    Тайлал

    Гамма, нягт, эсэргүүцлийн босго утгаар нүүрсний давхаргын дээд, доод зааг, зузааныг автоматаар ялгана.

  5. 05

    Мэдээллийн сан

    Үр дүн ArcGIS-ийн мэдээллийн сан, dashboard, 3D цооногийн дүрслэлд шууд орж, цооногуудыг хооронд нь харьцуулна.

Бодит өгөгдөл дээрх жишээ

Нүүрсний хайгуулын төслийн 3 цооногийн LAS файлыг автоматаар боловсруулсан үр дүн.

3
цооног
4 209
гүний цэг
4
нүүрсний давхарга
1
QC анхааруулга

Цооног A — каротажийн диаграм

м 05101520253035 Гамма GR 0 150 API Нягт RHOB 1.0 2.6 г/см³ Эсэргүүцэл RES 1 30000 Ом·м Диаметр CAL 75 180 мм хэмжих дээд хязгаар НҮҮРС 27.98–33.28 м · 5.30 м Нүүрс · 0.83 м

Цооног хоорондын харьцуулалт

051015202530354045 Цооног A Гамма 0–150 API · TD 36.5 м Цооног B Гамма 0–150 API · TD 45.8 м

Ялгасан нүүрсний давхарга

ЦооногДээд, мДоод, мЗузаан, мНягт, г/см³
A3.414.240.831.16
A27.9833.285.301.31
B6.047.071.031.09
B37.4641.974.511.18

Босго: нягт < 1.8 г/см³ ба гамма < 70 API, зузаан ≥ 0.3 м

Чанарын хяналт

Зөв: 1.0–3.0 Хэвийн бус 1 3 5 7 010203040
Цооног C — нягтын муруй хэвийн бус

Утгын 94% нь 1.0–3.0 г/см³ хязгаараас гарсан (2.80–6.72 г/см³). Систем энэ муруйг тайлалд оруулалгүй тэмдэглэж, калибровкийг шалгахыг санал болгосон.

Цооногийн дугаар, байршил, захиалагчийн нэрийг нууцалсан. Гүнийг фут-ээс метр рүү хөрвүүлсэн.

Видео

Видео танилцуулга

Каротажийн автоматжуулалт — 50 секундэд

Аль муруй юуг харуулдаг вэ?

Нүүрсний хайгуулд хамгийн түгээмэл ашиглагддаг каротажийн 4 муруй

Гамма (GR)API

Чулуулгийн байгалийн цацраг. Шаварлаг давхаргад өндөр, нүүрс ба цэвэр элсэнд бага.

Нягт (RHOB)г/см³

Нүүрсийг ялгах гол муруй: нүүрс ихэвчлэн 1.8 г/см³-ээс бага, хүрээлэх чулуулаг 2.0–2.6.

Эсэргүүцэл (RES)Ом·м

Цахилгаан эсэргүүцэл. Нүүрс ихэвчлэн шаварлаг давхаргаас өндөр эсэргүүцэлтэй. Хэмжилтэд цооног шингэнээр дүүрсэн байх шаардлагатай.

Диаметр (CAL)мм

Цооногийн бодит диаметр. Хананы нуралтыг илрүүлж, бусад муруйн найдвартай байдлыг шалгана.

Таны авах үр дүн

  • Стандартчилсан LAS / CSV
  • Давхаргын хүснэгт (Excel)
  • Логийн диаграм (PDF)
  • ArcGIS давхарга ба dashboard
  • 3D цооногийн дүрслэл
  • QC тайлан

Каротажийн өгөгдлөө цэгцлэх үү?

LAS файлуудаа илгээгээд, танай төсөлд тохирох боловсруулалтын талаар зөвлөгөө аваарай.

Холбоо барих