Хээрийн мэдээллийн стандартчилал

Нэг төсөл, нэг стандарт — найдвартай өгөгдөл

Нэгдсэн маягт, кодын жагсаалт, шалгах дүрмээр өгөгдлийг эх үүсвэр дээр нь зөв бүртгүүлнэ. Ингэснээр өөр өөр хүн, баг, төслийн мэдээлэл хоорондоо нийцэж, дараа нь цэвэрлэх шаардлагагүй болно.

Геологичид тэмдэглэгдсэн өгөгдлийг шалгаж байгаа дүрслэл

Боломжууд

Юу багтдаг вэ?

Кодын жагсаалт

Литологи, өгөршил, хувирал, дээжийн төрөл зэргийг нэг кодоор сонгоно.

Шалгах дүрэм

Гүний дараалал, давхцал, утгын хүрээ, заавал бөглөх талбарыг шалгана.

Нэрлэх дүрэм

Цооног, дээж, зургийн нэрийг нэг загвараар үүсгэнэ.

Олон улсын стандарт

JORC, NI 43-101-д нийцсэн мэдээлэл, аудитын мөр. ASTM, ISRM-ийн нэр томъёо.

Хоёр хэл

Маягт, кодыг монгол, англи хоёр хэлээр.

Дахин ашиглах загвар

Нэг удаа тохируулсан загварыг дараагийн төсөлд шууд ашиглана.

Ажлын урсгал

Хэрхэн ажилладаг вэ?

  1. 01

    Одоогийн байдлыг судлах

    Танай одоогийн маягт, Excel, кодуудыг судална.

  2. 02

    Стандарт боловсруулах

    Кодын жагсаалт, нэрлэх, шалгах дүрмийг тохирно.

  3. 03

    Маягтад суулгах

    Дүрмүүд Survey123 маягт дотор шууд ажиллана.

  4. 04

    Хуучин өгөгдлийг цэгцлэх

    Шаардлагатай бол өмнөх өгөгдлийг шинэ стандартад хөрвүүлнэ.

Жишээ

Кодын жагсаалт ба шалгалт

Алдааг бүртгэх мөчид нь барина

Кодыг жагсаалтаас сонгож, дүрэм зөрчсөн утгыг маягт илгээхээс өмнө илрүүлнэ.

Литологийн кодын жагсаалт

КодНэрEnglish
OBХөрс, сэвсгэр хурдасOverburden
SLTАлевролитSiltstone
MSАргиллитMudstone
SSЭлсэн чулууSandstone
COНүүрсCoal
CGКонгломератConglomerate

Шалгах дүрэм

  • ✓Доод гүн дээд гүнээс их байх
  • ✓Интервалууд давхцахгүй, цоорхойгүй
  • ✓Цооногийн дугаар загвартаа таарах (DH-##)
  • ✕RQD 0–100% хооронд байх
  • ✓Заавал бөглөх талбарууд бөглөгдсөн
Бүртгэх боломжгүй

RQD = 112%. Утга 0–100 хооронд байх ёстой. Гүйлтийн урт, хэсгүүдийн хэмжилтээ шалгана уу.

Жишээг зохиомол өгөгдлөөр харуулав.